| | USD/MNT 0₮

Л.Халтар:Боомтын зөвлөл увайгүй зан гаргаж байгаа бол нэрсийг нь Монголын ард түмэнд зарла

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанд Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарыг Сүхбаатарын талбайд болж буй жагсаалтай холбоотойгоор тээвэрчдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгч, Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.  

Харин Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтод үүсээд байгаа нөхцөл байдал болон бөмбөлөгийн талаар Л.Халтар сайд "Бөмбөлөг гэдэг нь ганцхан жолооч нартай холбоотой асуудал биш. Халдвар хамгаалалт, тусгаарлалт, шинжилгээтэй холбоотой учраас боомтын зөвлөл нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Бөмбөлөг гэдэг нь жолооч нарын байрлаж буй кемп. Цагаан хадны суурьшлын бүсэд маш олон жолооч очсон учраас халдварын тархалт өндөр байна. Тиймээс бөмбөлөгт амьдарч буй жолооч нарын тоог дахин цөөлөх асуудал яригдаж магадгүй.  Тус газарт халдварын тохиолдол бүртгэгдвэл бүх жолоочийг Цагаан хадны суурьшлын бүсийн гадна талд гаргаж байна. Жолооч нарын яриад байгаа шиг хэрэв боомтын зөвлөл нь авлига нэхдэг гэх баримт жолооч нарт байгаа бол хэвлэл мэдээллээр цацах хэрэгтэй. Би энийг Хууль зүйн сайдад уламжлаад өгье. Боомтын зөвлөл тийм увайгүй зан гаргаж байгаа бол нэрсийг нь Монголын ард түмэнд зарла" гэв. 

Өнөөдөр төв талбайд тэг зогсолт хийсэн тээврийн жолооч нар шаардлага хүргүүлж, салбарын сайдыг огцрохыг шаардсан байгаа юм. 

Л.Халтар:Боомтын зөвлөл тийм увайгүй зан гаргаж байгаа бол нэрсийг нь Монголын ард түмэнд зарла
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.