| | USD/MNT 0₮

ХӨВГҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ НЬ НЭМЭГДЖЭЭ

Бэлгийн хүчирхийлэлд бага насны охидуудаас гадна хөвгүүд өртөж байгаа талаар тоо судалгаа байна. Өнгөрсөн жил хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг гурван хувиар нэмэгдсэн байна.

Тухайлбал, өнгөрсөн жил “Үжин” төвд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 12 эрэгтэй хүүхэд хандснаас хамгийн бага нь ой найман сартай хүү байжээ. Хөвгүүд хүчирхийлэлд өртснөө тас нуудаг, өсвөр үеийнхэн нь амиа хорлох зэрэг эрсдэлтэй алхам хийдэг байна.

Тус төвийнхөн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ болоод сэтгэл заслыг хийдэг бөгөөд удахгүй хөвгүүдэд зориулсан төвөө нээхээр ажиллаж байгаа юм.

 

“Үжин” төвд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 12 эрэгтэй хүүхэд хандснаас хамгийн бага нь ой найман сартай хүү байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.