| | USD/MNT 0₮

ЭМЯ:Өнгөрсөн хоногт шинээр 2565 тохиолдол илэрч, 17 хүн нас барлаа

 
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. 
 
Сүүлийн 24 цагт хийсэн нийт шинжилгээнээс 2565 тохиолдол шинээр нэмэгдэж, арван долоон хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1409 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1322 нь Улаанбаатарт, 1243 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 19443 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 10140, хүндэвтэр 6748, хүнд 2191,  нэн хүнд 364 хүн байна. Гэрийн хяналтад 60425 хүн байна. Сүүлийн 24 цагт 8236 хүн эдгэрлээ.
 
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 253 082 хүн, 2-р тунд 65.6 хувь буюу 2 134 545 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 350 230 хүн хамрагджээ. 
 
ЭМЯ:Өнгөрсөн хоногт шинээр 2565 тохиолдол илэрч, 17 хүн нас барлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.