| | USD/MNT 0₮

Н.Саарал:Шивээхүрэн боомтод 2000 гаруй тээвэрчид тэг зогсолт хийлээ, тэмцэхээс өөр арга сонголт алга

Урд уртын болон богинын ачаа тээврийг явуулахгүй байгаа талаар нүүрс тээврийн жолооч нар Сүхбаатарын талбайд эсэргүүцэл илэрхийлж байна.

Нүүрс тээврийн жолооч Н.Саарал "Шивээ хүрэн боомтод 2000 орчим тээвэрчид тэг зогсолт хийсэн. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтийг олон сар илэрхийлсэн боловч одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй учраас аргагүйн эрхэнд Д.Сүхбаатарын талбайд том тээврийн хэрэгсэлтэйгээ ирлээ.

Төр засаг ердөөсөө биднийг сонсохгүй юм. Хань минь намайг өр зээлээ дарах болов уу гээд хүлээгээд байдаг. Тээвэрчид амьдралаа алдаж байна. Уртын болон богинын тээврийг зогсоож болохгүй. Тээвэр хийж байгаад ирсэн жолооч нар аргаа бараад тэмцэхээс өөр сонголт алга. Монгол тээвэрчдийн өмнөөс шаардлага хүргүүлж салбарын сайд болон удирдлагуудыг огцруулахыг шаардаж байна. Халтар сайд болон Гашуунсухайт боомтын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой" гэлээ.

Харин цагдаа нар тэдэн дээр ирсэн байгаа бөгөөд нүүрс тээврийн машиныг төв талбайгаас гаргахыг шаардлаа. 

 

Н.Саарал:Шивээхүрэн боомтод 2000 гаруй тээвэрчид тэг зогсолт хийлээ, тэмцэхээс өөр арга сонголт алга
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.