| | USD/MNT 0₮

С.Энхболд:Ковидын эмчилгээнд 204 тэрбумыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан

Монгол Улс коронавирустай тэмцэж дайтаад хоёр жилийн нүүр үзлээ. Сүүлийн саруудад өвчний тархалт халдварлах чадвар өндөр байгаагаас болж халдварт олон мянган хүн өртөж, 1300 гаруй хүн халдвараар нас барлаа.

Халдварын тархалт хавтгайрч, эмнэлгийн, эмч сувилагч нарын ачаалал хоёр дахин нэмэгдэж, эмнэлгийн тусламж авч чадахгүй иргэд өвчнөө хүндрүүлж гэртээ нас барж байгаа харамсалтай мэдээллүүд гарсаар байна. Дельта халдвар авсан хүндрэх нь амархан бөгөөд амьсгалын аппаратанд орж, шаардлагатай гэсэн эм, тариаг авч чадахгүйгээс болж амиа алдах, биеийн байдал нь улам хүндрэх тохиолдол байна.

Гэвч ЭМ-ийн сайд нь өнгөрсөн хугацаанд зөвхөн ковидын эмчилгээнд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгчээ. Тодруулбал, сайд С.Энхболд "Ковидын эмчилгээнд 204 тэрбумыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан" гэжээ. Тэгвэл халдвараар өвдөж, өвчилсөн иргэн та эмнэлэгт хэвтэж, эм тариа хийлгүүлсэн үү. Ер нь ийм хэмжээний мөнгийг эмчилгээнд зарцуулсан уу гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Сүүлийн үед Өрхийн эмнэлгүүд эмчилгээний багц байхгүй, хэд хоног хүлээгдэнэ. Тийм учраас өвчтөн та өөрөө Эмийн сангаас шаардлагатай гэсэн эм тариагаа авч хэрэглээрэй гэж анхан шатны эмч нар хэлж байна. 

 

С.Энхболд:Ковидын эмчилгээнд 204 тэрбумыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.