| | USD/MNT 0₮

МСҮТ-ийг Боловсрол шинжлэх ухааны яам руу шилжүүлэхээр болжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам сайд А.Ариунзаяа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр Мэргэжил боловсрол сургалтын төвийг БШУЯ-нд шилжүүлэхээр болсон гэдгийг хэлэв. 

Харин МСҮТ-д суралцдаг залууст олгох тэтгэлгийг 2022 онд улсын төсвөөс олгоно. Түүнчлэн мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагчид төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгохоор болжээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа “МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсныг шинэчлэхээр болсон. Учир нь тэтгэлгийг 200 мянга болгон нэмсний дараа оюутнуудын суралцах хугацаа уртассан.

Мөн эхнэр, нөхөр хоёулаа суралцах болсон гэх мэт завхралууд гарсан. Төгсөөд тэтгэлгээ авснаар үсчин, засварчин гэх мэт мэргэжил эзэмшсэн хүүхдүүд ажлын багажаа шууд худалдан авч, гарааны бизнесээ эхлүүлэх боломжтой. МСҮТ-үүдийг хөдөлмөрийн зах зээлийг дэмжих зорилгоор байгуулсан. Энэ нь халамжийн үйлчилгээ үзүүлэгч биш. Одоо сурч буй 30 мянган хүүхэд 18 нас хүрээгүй байна. Тэд сар бүр хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгөө авна” гэв. 

МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсныг шинэчлэхээр болсон. Учир нь тэтгэлгийг 200 мянга болгон нэмсний дараа оюутнуудын суралцах хугацаа уртасжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.