| | USD/MNT 0₮

ТӨРИЙН НАРИЙН Ц.ЦЭНГЭЛ, Б.БАЯРСАЙХАН НАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Тэд өөрсдөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг ийнхүү Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн юм байна.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ц.Цэнгэл, Б.Баярсайхан хоёрыг ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших гэж байгаа. Тиймээс хуульд заасны дагуу сонгуулийн жил эхлэхээс өмнө ийнхүү ажлаа хүлээлгэж өгч байна гэж харж буй.

Гэхдээ Ц.Цэнгэлийг Элчин сайдаар томилогдох тохироо хийсэн гэх мэдээлэл ч байна. Харин өнгөрсөн намар Б.Баярсайханыг АНУ-ын Санфранциско хотын Консулаар явахаар ажлаа өгч байгаа гэсэн мэдээлэл гарч байсан юм. Гэвч түүнийг дүүрэгт нэр дэвших гэж байгаа гэсэн сураг ажиг ч байна. Ямартаа ч зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ийнхүү үүрэгт ажлаа өгчээ.

 

Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.