| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Ирэх оны төсөв хөгжил дэмжсэн төсөв гэж дүгнэж болно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.10.11/ ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
Бүлгийн хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлийн дэд дарга Ж.Сүхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх оны төсвөөс онцлог хэд хэдэн зүйлийг дурдахад Монгол төдийгүй дэлхий дахинд ковидын нөхцөл байдал тодорхойгүй байдлаар үргэлжлэх, тэр нь эдийн засагт ямар эрсдэл авчрах вэ гэсэн олон сорилтуудын өмнө төсөв хийгдсэн. 2021 онд ковидын нөлөөнөөс үүдэлтэй уналтад орсон ч, эдийн засгийн сэргэлт, өсөлт 2022 онд үргэлжлэнэ гэж харж байгаа юм.

Иймээс бид аль болох бодит орлого, зарлагаа тооцож оруулж ирсэн. Мөчлөг сөрсөн бодлого гэдэг нь эдийн засгийн голлох секторуудаа хүчтэй дэмжиж байж эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарна. Ялангуяа, төсвөөр дамжуулж хувийн хэвшил болон эдийн засгийн суурь дэд бүтцийн салбаруудаа илүү түлхүү дэмжих, тэлэх ёстой. Ингэж байж урт хугацааны эдийн засгийн хүндэрлүүдийг давж, эрсдэл даах чадвартай эдийн засагтай болох юм.

Тухайлбал, энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалтууд болж байгаа. Тухайлбал, 2021 онд автозамд 30 тэрбум бол 2022 онд 210 тэрбум болж өссөн. Барилга хот байгуулалтын сайд дээр газрын дээр, доор байдаг дэд бүтцийн салбаруудыг өмнөх жилээс 4-5 дахин, эрчим хүчний салбарын шинэчлэл болон хөрөнгө оруулалтуудыг мөн 4-5 дахин нэмж байна. Үүний хажуугаар мөн нийгмийн голлох салбар болох эрүүл мэнд болон боловсролын салбарын хөрөнгө оруулалт дээр онцгой анхаарч байгаа. Эрүүл мэндийн салбарын хувьд 2019, 2020, 2021, 2022 онууд онцгой жил болж байна. Энэ салбарыг хэрхэвч хойш тавьж болохгүй онцгой үе. Цар тахлын үед мөн боловсролын салбар тасалдаж болохгүй. Цаашдаа боловсролын салбарын чанарын үр өгөөжөөс гадна хөрөнгө оруулалт оновчтой байх бүтцийн шинэчлэлүүдийг хийнэ. Энэ мэтчилэн агуулгын өөрчлөлтүүдийг шингээсэн төсвийг өргөн барьж байна” гэлээ.

Тухайлбал, энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалтууд болж байгаа. 2021 онд автозамд 30 тэрбум бол 2022 онд 210 тэрбум болж өссөн. Барилга хот байгуулалтын сайд дээр газрын дээр, доор байдаг дэд бүтцийн салбаруудыг өмнөх жилээс 4-5 дахин, эрчим хүчний салбарын шинэчлэл болон хөрөнгө оруулалтуудыг мөн 4-5 дахин нэмж байна. Үүний хажуугаар мөн нийгмийн голлох салбар болох эрүүл мэнд болон боловсролын салбарын хөрөнгө оруулалт дээр онцгой анхаарч байгаа. Эрүүл мэндийн салбарын хувьд 2019, 2020, 2021, 2022 онууд онцгой жил болж байна. Энэ салбарыг хэрхэвч хойш тавьж болохгүй онцгой үе. Цар тахлын үед мөн боловсролын салбар тасалдаж болохгүй. Цаашдаа боловсролын салбарын чанарын үр өгөөжөөс гадна хөрөнгө оруулалт оновчтой байх бүтцийн шинэчлэлүүдийг хийнэ. Энэ мэтчилэн агуулгын өөрчлөлтүүдийг шингээсэн төсвийг өргөн барьж байна” гэлээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.