| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн: Сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаагүй. Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийднэ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ.

Төсвийн тухай хуулиар Улсын их хурал 11 дүгээр сарын 15-наас өмнө 2022 оны төсвийг батлах ёстой. Тэгвэл төсөвтэй холбоотой асуудлаар Монгол ардын намын бүлгийн хуралдсан байна. Тус намын бүлгээс 2022 оны төсөв чухал гурван зүйлд тулгуурласан гэж үзжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт орлогыг шахах, төлөвлөх чиглэл дээр Сангийн яам нэлээд сайн ажилласан гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, зарлагыг бууруулах, хэмнэх, оновчтой болгох чиглэлд анхаарсан байна. Гуравдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлсэн байна гэж үзэж байгаа. Ингээд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулж төсөв дээр ажлын хэсэг ажиллуулъя гэж тогтож байна” гэлээ.

Сүүлийн өдрүүдэд Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдсан. Уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцсэн эсэх асуудлыг тодруулахад Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаагүй гэх тайлбарыг өглөө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сайд нартаа хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд шийдэх асуудал юм. Энэ асуудлыг бүлгийн хурлаар ярих шаардлагагүй гэж үзэж байна хэмээн бүлгийн дарга тодотгосон юм.

 

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Хурлаар 2022 оны төсвийн төслийн асуудлыг хэлэлцсэн байна. Мөн энэ үеэр сайд нарт хариуцлага тооцох асуудал яриглдаагүй. Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийднэ гэх тайлбарыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өглөө.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.