| | USD/MNT 0₮

Т.Доржханд:Онгирч байгаа юм биш, иргэд бодитоор дэмжиж байгаа улстөрийн хоёрдогч хүчнээр ХҮН тодорч байна

УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт нөхөн сонгууль өчигдөр болсон ч саналын ирц 50 хувьдаа хүрээгүй учир дахин санал хураалт явуулахаар болсон билээ. СХД-т болсон сонгуулийн үр дүнгийн талаар ХҮН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намаас нэр дэвшигч Б.Найдлаа 5000 гаруй хүний саналаар хоёрт жагссан байна. Харин нэгт 23 мянган хүний саналаар МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар тодорчээ. Хэдий ХҮН-ын нэр дэвшигч тодорч, их хуралд суудал аваагүй ч Монгол Улсын улстөрийн хоёрдогч хүчнээр яах аргагүй Хөдөлмөрийн үндэсний нам тодроод байна. Сүүлийн хоёр сонгууль дараалж Ардчилсан намаас дээгүүр санал авна гэдэг энэ нам ямар хүчтэй, ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг илтгэн харууллаа.

АН-тай санал хуваалцах гэж сонгуульд хүнээ нэр дэвшүүлдэг гэсэн шүүмжлэлд ХҮН-ын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд тайлбар өглөө.

Тэрбээр "АН-ынхан бишээ, өнөөдөр ардчилалаа хамгаалахын тулд та нар нам шиг, улстөрийн хүчин шиг  байгаач. ХҮН та нарын саналыг хуваагаагүй. Би хоёр зүйлийг баримттай хэлье. Өчигдрийн сонгуулиар тухайлбал, МАН үнэмлэхүй ялсан ч гэлээ хоёрдугаар байранд Бадрахын Найдалаа ХҮН-ын төлөөлөл орж байна. Гуравдугаар байранд бидний сайн мэдэх Э.Бат-Үүл орж байна. Орохдоо хоёр намаа нэгтгэж байгаад нэг үндсэн цул болох АН-аараа орлоо. Гэвч ХҮН-ыг дэмжигчид хоёрдугаар байранд манай намыг тавилаа. Үүгээрээ онгирч байгаа юм бишээ. Гэхдээ энийг бас ойлгоосой гэж хүсч байна. Энэ бол бодитой баримт. 
Нөгөөд МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг аваад үзье. Монголчууд нийт даяараа саналаа өгсөн. Энэ сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат 20 гаруй хувийг авсан. Харин АН-аас нэр дэвшигч маань 6 хувь авсан. Цагаан сонголттойгоо нийлээд 10 гаруй хувийг авсан. Ийм байхад биднийг шүүмжилсэн хэвээрээ байсан. ХҮН санал хуваагаад байна гэж шүүмжилдэг, үгүй юм. Өнөөдөр бодитоор иргэдийн дэмжлэгийг авсан. Иргэд бодитоор дэмжиж байгаа улстөрийн хоёрдогч хүчнээр ХҮН юмаа гэдгийг иргэд баталгаажуулж өглөө. Бид өөрсдөө ярьж байгаа юм биш. Ийм болохоор АН дүгнэлтээ хийгээрэй" гэв. 

ХҮН санал хуваагаад байна гэж шүүмжилдэг, үгүй юм. Өнөөдөр бодитоор иргэдийн дэмжлэгийг авсан. Иргэд бодитоор дэмжиж байгаа улстөрийн хоёрдогч хүчнээр ХҮН юмаа гэдгийг иргэд баталгаажуулж өглөө. Бид өөрсдөө ярьж байгаа юм биш. Ийм болохоор АН дүгнэлтээ хийгээрэй.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.