| | USD/MNT 0₮

ХҮН:Нөхөн сонгуулийн үр дүнд үнэхээр харамсаж байна

ХҮН-аас өчигдөр болсон нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. 

ХҮН-ын дарга Т.Доржханд "Өчигдрийн сонгуулийн үр дүн тодорхой байна. Иргэд ардчилсан сонгуульд орохгүй, сонголтоо хийхгүй гэж байна. Энэ бол эрх баригч болон намуудад өгч байгаа том сануулга гэж харж байна. Эрх баригчдад эгдүүцсэн маш олон жагсаал бий боллоо. Эрх баригч намынханд саналаа өгөхгүй гэдгээ илэрхийллээ. Бусад намынханд ч мөн том сануулга боллоо. Бодит байдал ийм байна. Иймд бид нар сонгуулийн саналын үр дүнг бурууг хэн нэгнээс хайхгүй, харин дүгнэлт хийх ёстой. Улс төрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Мөн сум дүүрэг баг хороог иргэдээс хол байлгахыг уриалж байна. Өнөөдөр хэн ялах нь чухал биш, ардчлалаа хангах нь хамгаалах нь зөв юм. ХҮН нам Ардчилсан намын саналыг хуваалаа гэж шүүмжилж байна. АН-ынхан та нарт хэлэхэд та нарын саналыг хуваагаагүй. Та нар нам шигээ нам байгаач. Ардчилсан намтай бид өрсөлдөөгүй, харин ч хамгаалах гэж яваа юм шүү, дэмжигчид болон намынхан өөрсдөдөө дүгнэлтээ хийгээрэй" гэв. 

Нэр дэвшигч Б.Найдалаагийн ерөнхий менежер "СХД дээр сонгууль болсонгүй. Нийт 100 гаруй мянган хүн оролцох ёстойгоос 43 мянга гаруй хүн л саналаа өгсөн. МАН-ын том машинууд хүн зөөж авчирч саналыг нь өгүүлсэн. Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон. 

СХД монгол төрийн бүтэц бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг намын төлөө ажилласан. Өчигдөр улайм цайм хууль бус үйлдэл гараад цагдаа дуудахад арга хэмжээ авах биш гал унтраах төдий ажилласан. 

Багш нар эцэг эхчүүд рүү мессэж бичсэн байгаа юм. Хорооны ажилчид мөн иргэдийг заналхийлсэн байна. Монгол Улсад ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд иргэний үүрэг хариуцлагаараа сонгуульд оролцсон ахмадуудад баярлалаа. Залуус саналаа өгөөгүй харамсч байна. Хуулиараа очоод хэнийг ч сонгохгүй цагаан сонголт хийх эрх нь та нарт байсан. Залуучууд та бүхэн бидний төлөө ХҮН төлөө биш өөрсдийнхөө төлөө ирэх долоо хоногт саналаа өгөх ёстой шүү" гэлээ. 

Шууд үзэх: 

Өнөөдөр хэн ялах нь чухал биш, ардчилалаа хангаж хамгаалах нь зөв юм. ХҮН Ардчилсан намын саналыг хуваалаа гэж шүүмжилж байна. АН-ынхан та нарт хэлэхэд та нарын саналыг хуваагаагүй. Та нар нам шигээ нам байгаач. Дэмжигчид болон намынхан нь өөрсдөдөө дүгнэлт хийж, бурууг өөрсдөөсөө хайгаарай.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.