| | USD/MNT 0₮

Нөхөн сонгууль: 2,2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, 50 хувийн ирц хүрээгүй тул дахин санал хураана

УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр болж дууслаа. Өчигдөр орой 22:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн ирц 39.04 хувьтай, Хэнтий аймгийн ирц 34.29 хувьтай байна. Нийт 148 хэсгийн хороо хаалгаа барьж, санал хураалтыг зогсоов. Ингэснээр саналын ирц 50 хувьдаа хүрээгүй тул Сонгуулийн ерөнхий хорооноос ирэх долоо хоногт нэмэлт санал хураахаар болов. 

22:14 цагийн байдлаар 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооны 19 хэсгийн хорооноос ирсэн мэдээллээр:

  • Ц.Идэрбат 3259
  • Ц.Гарамгайбаатар 867
  • М.Чингисхаан 163
  • А.Бархүү 51
  • Д.Чулуунбат 40
  • Д.Баатаржав 40 санал аваад байна.

Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигчдийн тухайд:

  • Э.Батшугар 3768
  • Б.Найдалаа 1013
  • Э.Бат-Үүл 916
  • Ш.Гантулга 550
  • А.Отгонбаатар 349
  • Х.Бат-Ялалт 297
  • Ц.Гантулга 241
  • Л.Цог 32
  • Ш.Төмөрсүх 13
  • А.Батдорж 6 санал авчээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2,2 тэрбум төгрөг зарцуулахаар УИХ-аас баталсан. Сонгууль зохион байгуулахад 2500 гаруй төрийн алба хаагч ажиллаж байна. Хэрэв энэ янзаараа сонгуулийн саналын ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах хуулийн журамтай бөгөөд төсөв мөнгө хөрөнгө дахин зарцуулах нөхцөл байдал үүснэ" гэж мэдээлсэн юм.

Сонгуулийн саналын ирц 50 хувьдаа хүрээгүй учир дахин санал хураалт явуулахад хэдэн төгрөг зарцуулахыг СЕХ-ноос мэдээллэх байх. 

Нөхөн сонгууль: 2,2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, 50 хувийн ирц хүрээгүй тул дахин санал хураана
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.