| | USD/MNT 0₮

Н.ЗОЛЖАРГАЛЫГ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЖЭЭ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ. Өмнө нь гурван удаа хойшилж ийнхүү өнөөдөр товлогдсон байгаа юм.

Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн.

Мөн банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутгагдаж хуулийн байгууллагад шалгуулсан байдаг юм.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ. Өмнө нь гурван удаа хойшилж ийнхүү өнөөдөр товлогдсон байгаа юм.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.