| | USD/MNT 0₮

СЕХ:20.00 цагийн байдлаар сонгуулийн саналын ирц 31.79-34.1 хувьтай байна

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн ирц 20.00 цагийн байдлаар 31.79-34.1 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв. Тодруулбал, өглөө 7.00 цагаас хойш Хэнтий аймагт бүртгэлтэй санал өгөх 50748 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 747 иргэнээс 10 641 буюу 31.79 хувь нь санал өгчээ. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 398 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9 036 сонгогч байгаагаас 26 508 буюу 34.1 хувь нь санал өгөөд байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Нөхөн сонгуулийн ирц хангалтгүй байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал, Хэнтий аймагт цас их орсноор жижиг автомашинтай хүмүүс хэсгийн хороондоо хүрч чадахгүй байна. СЕХ болон аймаг, нийслэл, дүүрэг зэрэг бүх шатны байгууллага сонгогчдын оролцоог нэмэх бүхий л боломжийг эрэлхийлж, тодорхой ажлыг зохион байгууллаа. Харин 21.00 цагаас хойш иргэдийн идэвхи нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна” гэлээ.

Хэрэв ирц хүрэхгүй бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ-ноос долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт зохион байгуулах юм. Тухайн үед энэ сонгуулиар саналаа өгөөгүй иргэдийн саналыг авах юм. Санал хураалт 22.00 цаг хүртэл дуусна. Үүний дараа СЕХ-ноос санал хураалтын дүнг нээлттэй танилцуулах ажээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.