| | USD/MNT 0₮

СЕХ:16.00 цагийн байдлаар ирц 20.1-23.2 хувьтай байна, саналын ирц хүрэхгүй бол дахин санал хураана

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн ирц 16.00 цагийн байдлаар 20.1-23.2 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв. Тодруулбал, Хэнтий аймагт санал өгөх бүртгэлтэй 50748 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 747 иргэнээс 10641 буюу 20.1 хувь нь санал өгчээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 398 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9036 сонгогч байгаагаас 26508 буюу 23.2 хувь нь санал өгөөд байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, “Нөхөн сонгууль дуусахад 5 цаг үлдээд байна. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад УИХ-аас 2.2 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Сонгууль зохион байгуулахад 2500 орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Иймд 18, 28 дугаар тойргийн иргэдийн идэвхтэй байж, төрд өөрийгөө төлөөлөх хүнийг сонгохыг уриалж байна. Хэрэв сонгуулийн ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт зохион байгуулж, төсөв хөрөнгө зарцуулах нөхцөл байдал үүснэ” гэлээ.

Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд ирцийн дараагийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос 21.00 цагт танилцуулах юм.

 

СЕХ:16.00 цагийн байдлаар ирц 20.1-23.2 хувьтай байна, саналын ирц хүрэхгүй бол дахин санал хураадаг журамтай
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.