| | USD/MNT 0₮

СЕХ:12.00 цагийн байдлаар СХД-ийн ирц 12,9 хувь, Хэнтий аймаг 10,9 хувьд хүрсэн байна

Нөхөн сонгуулийн ирцийн талаар СЕХ-ноос мэдээлэл өглөө. Тодруулбал, СХД-ийн ирц 12.9 хувь, Хэнтий аймаг 10.9 хувьд хүрч насны хувьд 70-аас дээш насныхан идэвхтэй байна.

Тодруулбал, Хэнтийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд саналаа өгөөд байгаа 5575 иргэний 10 хувь нь буюу 2557 нь эрэгтэй, 3018 нь буюу 11.9 хувь нь эмэгтэй сонгогч байна. Харин насны ангиллаар нь авч үзвэл, 70-аас дээш насны иргэдийн ирц хамгийн өндөр буюу 33.4 хувьтай байна.  

Мөн СХД-ийн 28 дугаар тойргийн хувьд эрэгтэй сонгогчдын ирц 11.8 хувь, эмэгтэй 14 хувьтай байна. Насны ангиллаар нь авч үзвэл, 70-аас дээш насны сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 41.2 хувьтай байна гэж СЕХ-ноос мэдээллээ.

СЕХ:12.00 цагийн байдлаар СХД-ийн ирц 12,9 хувь, Хэнтий аймаг 10,9 хувьд хүрсэн байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.