| | USD/MNT 0₮

Б.Гүрсоронзон:С зөвшөөрөлтэй холбоотой хэрүүл маргааныг шилэн болгох ажлыг үе шаттай хийнэ

Олон улсын С зөвшөөрлийн талаар АТҮГ-ын захирал Б.Гүрсоронзон өнөөдрийн чуулган дээр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Улс хоорондын С төрлийн зөвшөөрөл гэдэг нь хил гарах зөвшөөрөл юм. Гашуунсухайт боомтын хувьд өнөөдрийн байдлаар 19 мянган нүүрс тээврийн машин бүртгэлтэй байгаа. 30 жилийн өмнө байгуулагдсан даац нь хэтэрсэн орон нутгийн чанартай жижиг боомтод өргөтгөл хийхээс нааш хэрүүл маргаан дагуулж явсаар л байх болно.

Эрдэнэс тавантолгойд оногдож байгаа 60 хувийн квотод 6000 ширхэгийн зөвшөөрлийн бичгийн 3400 орчим зөвшөөрөл ногддог. Эрэлтийн хувьд 11000 зөвшөөрлийн шаардлага хангасан эрэлт ирдэг. Эрдэнэс тавантолгойгийн зүгээс "Бид одоогоор үүнийг хуваарилах боломжгүй байна. Бэлтгэл ажил байхгүй учраас 2022 оны нэгдүгээр улирлаас хариуцлагын гэрээнүүдээ шинэчлээд явах боломжтой" гэсэн хариулт өгсөн. Зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуудал хэрүүл маргаан дагуулдаг нь үнэн. Үүнийг үе шаттайгаар шилэн болгох ажлыг хийж байгаа" гэв.

Б.Гүрсоронзон:С зөвшөөрөлтэй холбоотой хэрүүл маргааныг шилэн болгох ажлыг үе шаттай хийнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.