| | USD/MNT 0₮

Т.Энхтүвшин:Нэгдүгээр сараас хойш 32 жолооч Эрээнд тусгаарлагдаж, Монгол руу орж ирэх ачаа барааны эргэлтийг хийж байгаа

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Гашуунсухайт боомтод өрнөж байгаа асуудлын талаар хэлэлцэж, санал асуулга явуулж байна. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Замын-Үүдийн импортын ачаа эргэлтэд онцгой анхаарах шаардлагатай байна. Зохион байгуулалт муу байна. Тухайлбал, 70 жолооч дотоотод 14 хоног тусгаарлаад Эрээн рүү гарахад 9-өөс нь халдвар нь илэрсэн. Ингээд 70-уулаа буцаж орж ирсэн. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 32 жолооч Эрээнд тусгаарлагдаж, Монгол Улс руу орж ирэх импортын ачаа эргэлтийг хийж байгаа. 10 гаруй сар болсон жолооч нар одоо гэр орон руугаа явъя, Монгол руугаа буцмаар байна гэж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ. Нэг ёсондооо Эрээнд 10 сар ажиллаж, амьдарч, Монгол руу орж ирэх импортын ачаа эргэлтийг хийлээ. Энэ 32 жолооч Монгол руу орж ирвэл импортын ачаа эргэлт үндсэндээ тасрах нь. Тиймээс уг асуудалд онцгой анхаарах шаардлагатай" гэв.

Т.Энхтүвшин:Нэгдүгээр сараас хойш 32 жолооч Эрээнд тусгаарлагдаж, Монгол руу орж ирэх импортын ачаа эргэлтийг хийж байгаа
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.