| | USD/MNT 0₮

Н.Наранбаатар:Гашуунсухайтын бузрыг яривал далай цаашаа болчихоод байна

 

УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Бид хамгийн чухал асуудалдаа санаачилгагүй хандах юм. Ирэх жил 36.7 сая тонн экспортолно гэж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговийн хоёр боомт нийлээд 8.2 сая тонн нүүрс гаргасан байна. Энэ 2 боомтоор ирэх жил 30 орчим сая тонныг гаргах юм байна. Оны эцэс гэхэд хоёрхон сар дутуу байна. Энэ жил 10,11 сая гаргаж чадах уу. Ирэх жил гурав дахин их нүүрс гаргана гэж байдаг, чадах уу. Боомт удирдлага зохион байгуулалт ямар ч эзэнгүй, зохион байгуулалтгүй. Тал тал тийшээ харсан баахан босоо удирдлагатай байгууллагууд байна.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр нь ажлаа хийж байгаа юм уу. Тэнд очоод ажиллаад байгаа л гэх юм. Юу хийгээд байгаа юм. Нүүрс тээвэр чинь яг хэвээрээ. PCR шинжилгээ буруу хийгээд байна гэж яриад байна. Хотод ирээд үзүүлэхээр сөрөг гараад байх юм. Тээврийн С зөвшөөрлийг уурхайнуудад эртхэн өгчих хэрэгтэй. Төр олон зөвшөөрөлд оролцох тусмаа хээл хахууль, авлига яригдаад. Гашуунсухайтын бузрыг яривал далай цаашаа болчихоод байна" гэв. 

ид хамгийн чухал асуудалдаа санаачилгагүй хандах юм. Ирэх жил 36.7 сая тонн экспортолно гэж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговийн хоёр боомт нийлээд 8.2 сая тонн нүүрс гаргасан байна. Энэ 2 боомтоор ирэх жил 30 орчим сая тонныг гаргах юм байна. Оны эцэс гэхэд хоёрхон сар дутуу байна. Энэ жил 10,11 сая гаргаж чадах уу. Ирэх жил гурав дахин их нүүрс гаргана гэж байдаг, чадах уу. Боомт удирдлага зохион байгуулалт ямар ч эзэнгүй, зохион байгуулалтгүй. Тал тал тийшээ харсан баахан босоо удирдлагатай байгууллагууд байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.