| | USD/MNT 0₮

Чуулган:Долдугаар сараас эхэлж Гашуунсухайт боомтод нөхцөл байдал хүндэрсэн

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариулгыг сонслоо. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "ЗТХЯ-наас Гашуунсухайт боомтод долдугаар сар болон есдүгээр сард ажлын хэсэг очиж ажилласан. Долдугаар сард очиход нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байсан. Энэ үед Хятадын талаас тавьсан саналын дагуу битүүмжилсэн баг буюу кэмпдээ тусгаарлагдах зохион байгуулалтад орсон. Энэ нь одоогийн хэлээд байгаа бөмбөлөг гэдэг систем юм" гэв.

Чуулган:Долдугаар сараас эхэлж Гашуунсухайт боомтод нөхцөл байдал хүндэрсэн
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.