| | USD/MNT 0₮

Ц.Билэгсайхан: Гурван тун хийлгээд халдвар авсан 330 иргэн байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Сүүлийн өдрүүдэд халдвар авсан иргэд гэртээ эмчилгээ хийлгэж байгаад нас барж байгаа тохиолдол нэмэгдсэн. Улсын хэмжээнд 55 хүн гэртээ эмчилгээ хийлгэж байгаад нас барсан бол нийслэлийн хэмжээнд 44 хүн нас баржээ.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан “Нийт иргэдийн 2.1 сая хүн хоёр тунд хамрагдсан байна. Үүний 5 хувь нь дахин халдвар авсан. Өөрөөр хэлбэл, 100 гаруй мянган хүн дахин халдвар авчээ. Гурван тунтай 330 мянган иргэн байна. Үүний нэг хувь нь дахин өвчилж байна. 0.5 хувь нь  гурван тун хийлгэснээс хойш 14 хоноогүй байхдаа, үлдсэн 0.5 хувь нь 14-өөс дээш хоногтоо халдвар дахин илэрч байна. Вакцины хос тунг хийлгэснээс хойш 14 дэх хоног дээр эсрэг биеийн титр хамгийн өндөр түвшинд тодорхойлогдож байна. Ингээд тодорхой хугацаа өнгөрхөд сар сараар буурч байгаа учраас дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа” гэв.

Халдварын тархалт буурахгүй байгаа энэ үед өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүсээ гурав дахь тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамруулах чиглэл барьж байгаа гэж ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан мэдэгдлээ.

Гурав дахь тунтай холбоотой судалгаанууд хийгдэж байгаа. АШУҮИС, ХӨСҮТ болон нэгдсэн эмнэлгүүд дээр судалгаа хийгджээ. Судалгааны үр дүнгээс харвал манай улсад хийгдэж буй дөрвөн төрлийн вакцины дараа коронавируст халдварын эсрэг дархлаа хангалттай хэмжээнд үүсэж байгаа гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан “Нийт иргэдийн 2.1 сая хүн хоёр тунд хамрагдсан байна. Үүний 5 хувь нь дахин халдвар авсан. Өөрөөр хэлбэл, 100 гаруй мянган хүн дахин халдвар авчээ. Гурван тунтай 330 мянган иргэн байна. Үүний нэг хувь нь дахин өвчилж байна. 0.5 хувь нь гурван тун хийлгэснээс хойш 14 хоноогүй байхдаа, үлдсэн 0.5 хувь нь 14-өөс дээш хоногтоо халдвар дахин илэрч байна" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.