| | USD/MNT 0₮

С.Баяр:Би улстөрөөс гарлаа, гарахдаа гэрлээ унтраасан шүү

Ерөнхий сайд асан С.Баяр Өдрийн сонины өнөөдрийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр "Би улстөрөөс гарлаа, гарахдаа гэрлээ унтраасан байгаа шүү. Би хийж амжаагүй, хэлж чадаагүй, зүйлдээ их харамсдаг" гэж ярьжээ.

Түүний хувьд авлига албан тушаалын хэргээр олон жил шалгагдсан билээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс таван жилийн ял оноосон. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тус ялын хугацааг хасч 2.5 жил болгосон. Хэрэгт холбогдсон түүнийг суллах шүүх хурал энэ сарын 5-нд болж магадлангаар суллах шийдвэр гаргасан юм. Үндсэн хуульд зааснаар ял эдлэн хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Улсын ерөнхий прокурорын газраас нэгдүгээр сард өгч байсан мэдээллээр Ерөнхий сайд асан С.Баяраас нийт таван тэрбум 580 сая төгрөг, нэг тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хурааж, түүнтэй хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь таван тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн хоёр жил зургаан сар болгон бууруулаад байсан юм.

С.Баяр суллагдахдаа 5,5 тэрбум төгрөгийн хураамжаа төлөөд суллагдсан талаар түүний өмгөөлөгч мэдэгдсэн. Түүний холбогдуулсан хэргийг шийдвэрлэсэн шүүхийн магадлалд “… шүүгдэгч С.Баярын үйлдсэн гэмт хэргийн улмаас Монгол Улс болон өөр этгээдэд хохирол учраагүй” гэж дүгнэсэн болно. Харин эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авна хэмээн 5,5 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэсэн. Гэтэл С.Баярын үйлдэл, эс үйлдлээс болж ямар нэгэн хохирол хэнд ч учраагүй байхад түүнд албадлагын арга хэмжээ авсан нь хуулийн үндэслэлгүй буруу шийдвэр. Гэхдээ нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь тухайн иргэнд хуулиар хүлээлгэсэн үүрэг мөн. Хэрэв биелүүлэхгүй бол албадан биелүүлдэг хуулийн зохицуулалттай хэмээн тайлбарлажээ. Мөн түүний өмгөөлөгч  С.Баярыг хилсээр ял оногдуулсан учир нэр төрийг нь сэргээж, дахин хянуулна гэдгээ ч мэдэгдээд таг чиг болсон юм. 

Тэрбээр "Би улстөрөөс гарлаа, гарахдаа гэрлээ унтраасан байгаа шүү. Би хийж амжаагүй, хэлж чадаагүй, зүйлдээ их харамсдаг" гэж ярьжээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.