| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Хүний эрх, эрх чөлөөг хүндэлж чаддаггүй улсад ямар хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн билээ. УИХ-ын гишүүд үг хууль санаачлагаас асуулт асууж хариулт авсан билээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би бол гадаадын хөрөнгө оруулалтыг 100 долларыг 50 доллар болсноор эсвэл авгай нөхөр нь олон дахин орж ирдэг визтэй болгосноор огт өөрчлөгдөхгүй. Энэ хээл хахууль авлигаа болиулаа. Чаддаггүй юм бол багасга. Ерөнхийлөгчийнхөө хэлсэн Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болно гэж баахан дэмий юм ярьсан. Одоо үүнийгээ ажил болго. Одоо тэрнийгээ мартчихаад нэг тэрбум мод тарина гээд эргүү солиотой юм ярьж байгаа улсад ямар улс хөрөнгө оруулах юм бэ. Намайг хөрөнгө оруулсны дараа миний хөрөнгийг мод руу авна гэж магадгүй л улс. Дээрэм хулгайгаа болио, хуульгүй улс болчихсон байна.

Хүний эрх, эрх чөлөөг хүндэл, иргэнээ хүндэлж чаддаггүй улсад ямар амьтан хөрөнгө оруулах бэ дээ. Монголчуудаа эхлээд дэмжээч, өөрсдийгөө дэмжихгүй өрөөлийг дэмжинэ гээд байх юм. Гаднаас доллар авна гэх юм. Нийслэлийнхэн ТҮЦ-тэйгээ байлдаад байх юм. Хайран улс маань яайран болж нүдэн дээр минь унаж байгаад харамсалтай" гэв.

Намайг хөрөнгө оруулсны дараа миний хөрөнгийг мод руу авна гэж магадгүй л улс. Дээрэм хулгайгаа болио, хуульгүй улс болчихсон байна. Хүний эрх, эрх чөлөөг хүндэл, иргэнээ хүндэлж чаддаггүй улсад ямар амьтан хөрөнгө оруулах бэ дээ. Монголчуудаа эхлээд дэмжээч, өөрсдийгөө дэмжихгүй өрөөлийг дэмжинэ гээд байх юм. Гаднаас доллар авна гэх юм
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.