| | USD/MNT 0₮

АН:Дарангуйллын Засгийн газар даруй огцрох ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын удирдлагууд хамтран сүүлийн өдрүүдэд болж байгаа хүний эрх зөрчсөн үйлдлийн талаар байр сууриа илэрхийллээ. Иргэд хүний үндсэн эрх болох хувь хүний эрх, эрх чөлөө үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх аргагүй боллоо.

Эрх баригчид иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцлыг албаар бий болгож байна. Тэд ардчилсан нийгмийг засаглах чадамжгүйгээ нотоллоо. Түүхий эдийн супер цикл эхэлсэн, иргэдийн амьжиргааг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг ашиглаж чадахгүй байна.

Тиймээс Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагаа үргэлжлүүлэн хүргүүлж, тэмцсээр байх болно гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат онцлон хэлэв. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 1994 батлагдсан Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль өнөө цагт зохицохгүй болсон. Тиймээс хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл боловсруулж өргөн барихаа мэдэгдлээ. 

АН-ын дарга М.Тулгат "Засгийн газрыг огцруулах шаардлагыг цаашид тууштай дэмжинэ. Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж болдог гэдгийг МАН-ынхан харуулж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг боомилж, ардчилсан бус зарчмаар олонх болж, хүч түрэмгийлж буй нь хууль бус юм. Улс орныг засаглах ямар ч чадамжгүй хүмүүс төрд байна. Сөрөг хүчний хувьд цаашид энэхүү дарангуйллын системийг тэвчихгүйгээ хэлье. Цагдаа бол дарангуйлах хүч, хэрэгсэл биш. Монголын цагдааг эрх баригчид удирдаж байна. Ард иргэд рүүгээ дайрдаг төр засаг байх ёсгүй. Тиймээс Засгийн газар огцрох ёстой. Коронавирусийг далимдуулж дарангуйллыг бүр хүчтэй болголоо. Үүнийг эсэргүүцсэн хэнд ч ял оноож, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцож байна. Цаашид ийм жишиг байх ёсгүй. Үүнтэй эвлэрч болохгүй" гэв. 

Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж болдог гэдгийг МАН-ынхан харуулж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг боомилж, ардчилсан бус зарчмаар олонх болж, хүч түрэмгийлж буй нь хууль бус юм. Улс орныг засаглах ямар ч чадамжгүй хүмүүс төрд байна. Сөрөг хүчний хувьд цаашид энэхүү дарангуйллын системийг тэвчихгүйгээ хэлье. Цагдаа бол дарангуйлах хүч, хэрэгсэл биш. Монголын цагдааг эрх баригчид удирдаж байна. Ард иргэд рүүгээ дайрдаг төр засаг байх ёсгүй. Тиймээс Засгийн газар огцрох ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.