| | USD/MNT 0₮

Цахим үндэстэн шоу зохион байгуулсан Б.Болор-Эрдэнэд сануулга өгсөн гэв

Өнгөрсөн сард Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Digital Nation-2021” арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж, олон мянган хүн цуглуулсан нь халдвар тархах нөхцлийг бүрдүүлсэн. Мөн ковидын үеийн тухай хууль дүрмийг зөрчсөн хэмээн хуулийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан билээ. 

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэд сануулга өгчээ. Тэрбээр "Цахим үндэстэн-2021 арга хэмжээг зохион байгуулахдаа олон хүн цуглана гэж тооцоолоогүй. Алдаа маягийн юм гарсан. Цахим үндэстэн арга хэмжээнд олон хүний бөөгнөрөл үүсгэсэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд би анхааруулсан. Дахин битгий ийм алдаа гаргаарай гэж хэлээд гаргасан" гэв. 

Цахим үндэстэн шоу зохион байгуулсан Б.Болор-Эрдэнэд сануулга өгсөн гэв
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.