| | USD/MNT 0₮

Уран зураач Т.Рэгзэнд хандивын гараа сунгацгаая

Уран бүтээлч Т.Рэгзэн нь 2019 онд анх бөөрний дутагдалд орж тухайн үедээ хоёр бөөрний үйл ажиллагаа 15% хүрснээр Сингапур улсад эмчилгээнд орсон ч өдөр бүр диалезийн аппаратанд орох шаардлагатай болж цаашлаад бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай болжээ. Монголд уг хагалгааг Улсын нэгдүгээр эмнэлэг хийдэг ч ковидоос шалтгаалан улаан бүс болж хагалгааг хийх боломжгүй болсон байна. Ингээд БНСУ-д эмчилгээ хийлгэх хагалгаанд орохоор болжээ. Хагалгааны зардлыг бүрдүүлэхийн тулд уран бүтээлчид нэгдэж энэ сарын 25-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн нээхээр болсон байна. Тус үзэсгэлэнг сонирхож буй иргэд зураг худалдан авч эмчилгээнд хандив өгөх боломжтой юм. Мөн уран зураг худалдан авах боломжгүй ч хандив өгөх хүсэлтэй хүмүүс Хаан банкны 5022433909 Отгончимэг /эхнэр/ данс руу мөнгө шилжүүлж, сэтгэлийн хандив өргөх боломжтой.

Жүжигчин Б.Навчаа “Миний найз зураач Т.Рэгзэнгийн бөөр 95 хувийн ажиллагаагүй болсон. Нэг талын бөөрөн дээр том хэмжээний хавдар үүссэн. Монголдоо нэгдүгээр эмнэлэгт бөөрний хагалгаанд орж болох байсан. Гэвч цар тахалтай холбоотой хагалгааны тасгаа ковидын бүс болгосноос болж иргэд хохирч байна. Тэрний нэг тод жишээ нь энэ байна. Уг хагалгааг энд хийлгэхэд 10-20 сая төгрөгийн өртөгтэй юм байна. Гэвч хагалгааг улсдаа хийлгэх боломжгүй тул БНСУ-д хийлгэхээр болсон. Хагалгааны төлбөр 300 орчим сая төгрөг болж байгаа. Тиймээс иргэд та бүхнийг 10 дугаар сарын 25-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд  нээгдэх уран зураач Т.Рэгзэнгийн бөөрний хавдар, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулсан “Амидурал” хамтарсан ХАНДИВЫН  үзэсгэлэнд хүрэлцэн ирж, зураг худалдан авч найзын минь аюулт өвчнөөс аварч өгөөч ээ гэж хичээнгүйлэн гуйж байна” гэлээ.

Уран зураач Т.Рэгзэнгийн төрсөн дүү Т.Заяа “БНХАУ-ын Ансан хотын эмнэлэгт ахынхаа өвчний түүхийг өгөхөд нэг хагалгаагаар хавдар болон бөөр солих хагалгааг  хийх боломжтой гэж хариу өгсөн. Зардал нь 300-аад сая төгрөг. Тиймээс э санхүүгийн хүнд байдлыг уран бүтээлчид, найз нөхөд нь дэмжээд хамтарсан үзэсгэлэнг энэ сарын 25-наас 11 дүгээр сарын 1 хүртэл Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд  гаргаж байгаа юм. Одоогийн байдлаар 40 орчим уран бүтээл цуглаад байгаа юм байна” гэв.

 

Зураач Т.Рэгзэнгийн хоёр бөөр 95 хувийн ажиллагаагүй болжээ. Тиймээс БНСУ-д эмчлүүлж, хагалгаа хийлгэхээр болсон байна. Хагалгааны зардлыг бүрдүүлэхийн тулд уран бүтээлчид нэгдэж энэ сарын 25-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн нээхээр болсон. Тус үзэсгэлэнг сонирхож буй иргэд зураг худалдан авч эмчилгээнд хандив өгөх боломжтой юм. Мөн уран зураг худалдан авах боломжгүй ч хандив өгөх хүсэлтэй хүмүүс Хаан банкны 5022433909 Отгончимэг /эхнэр/ данс руу мөнгө шилжүүлж, сэтгэлийн хандив өргөх боломжтой.
Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.