| | USD/MNT 0₮

Ц.Нямдорж:Шахмал түлш болон шатахууны хомсдолоос ойрын хугацаанд гарна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Нийгэмд үүсээд байгаа асуудал болох саайржуулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Ц.Нямдоржийг тавьсан байгаа юм байна.

Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн түлшний хангамжтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Үүссэн асуудлыг шийдвэрлэх, байдлыг хэвийн горимд оруулах шаардлага байна. Салбар дундын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, би ахлахаар болж байна. Бүрэлдэхүүнд холбогдох сайд, удирдлагууд оролцоно. Мөн шатахуун, халдварын тархалт гээд олон асуудал байна. Энэ нь улстөрийн хурцадмал үед бий болж байна. Ковидын нөхцөл байдал монголд төдийгүй дэлхий нийтээрээ хүнд байна. ЭМЯ, УОК бүгд чадлаараа ажиллаж байна. Ковидын дараа эдийн засгийн том асуудал бий болно. Дэлхий нийтэд ковидын асуудлаас гадна их гүрнүүдийн ил далд тэмцэл дээд цэгтээ хүрч, энэ тэмцлийн хаялгад юмны үнэ нэмэгдэх процесс газар сайгүй явагдаж байна.

АНУ-аас 2000 мянган орчим доллараар ирдэг байсан ачааны тээврийн зардал 10-аад мянган долларт хүртсэн. Урд хөршийн тээвэрлэлтийн зардал 2-3 дахин өссөн. Ерөнхий том зургаар нь харвал дэлхий дахинд ч ковидыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд байна. Үүний хаялга монголоор дайрч гарах дүр зураг харагдаж байна.  Шатахуун, шахмал түлштэй холбоотой хүндрэлээс ойрын өдрүүдэд гарна" гэв. 

 

Ц.Нямдорж:Шахмал түлш болон шатахууны хомсдолоос ойрын хугацаанд гарна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.