| | USD/MNT 0₮

Зургаан сарын дотор Монгол Улсыг СААРАЛ ЖАГСААЛТААС гаргах үүрэг өгчээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, зургаан сарын дотор Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгчээ. Тухайлбал, Саарал жагсаалтаас гаргах Ажлын хэсэг байгуулж, Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулахаар болжээ. Ажлын хэсэгт Сангийн яам, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар, ХЗДХЯ, АТГ, УЕП зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа юм. Үүний хүрээнд холбогдох долоон хуулинд өөрчлөлт оруулахаар болж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 

Мөн 2020 оны нэгдүгээр сарын 20-нд БНХАУ-ын Бээжин хотноо хамтарсан бүлгийн хурал болно. Тийм учраас нэгдүгээр сарын 08-ны дотор цаанаас өгсөн үүргийн дагуу Ажлын хэсэг ажлаа тайлагнах ёстой аж. Үүний дараа хоёрдугаар сарын 20-нд болох ФАТФ-ын хурлаар орно.

Өөрчлөлт оруулах 7 хуулийн хувьд: 

  • Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хууль;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль;
  • Санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль зэрэг багтаж байгаа юм байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, зургаан сарын дотор Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгчээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.