| | USD/MNT 0₮

Б.Баасандорж:Хууль зүй дотоод хэргийн яам эрүүгийн хууль хянан шийдэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй

Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан иргэд жагсагчид салбарын яамны үүдэнд жагсаал цуглаан хийж байна. Тэд сайд Х.Нямбаатартай биечлэн уулзаж, шаардлага хүргүүлэх гэсэн боловч сайд Засгийн газрын хуралдаанд сууж байгаа хэмээн ТНБД Б.Баасандорж гарч ирж жагсагчидтай уулзжээ.

Түүний үгийг хүлээж авахгүй "Хорьсон цагдсан хүмүүсийг сулла. Хуульзүйн сайдыг огцор" хэмээн хашгиралдсан юм. Харин яамаа төлөөлж гарч ирсэн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж  "Яг ямар асуудал байна. Ямар шаардлага тавьж байна. Төлөөлөл болох хоёр хүнтэй уулзъя. Хүмүүс байна ойлголцъё. Нэгдүгээрт Хууль зүй дотоод хэргийн яам эрүүгийн хууль хянан шийдэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй юм. Прокурорын хяналтан доор Цагдаагийн байгууллага бие дааж хийдэг зүйл. Төрийн үйл ажиллагааг явуулахад хүндэтгэлтэй хандаач ээ. Төрийн албан хаагчид ажлаа явуулж байна. Хүндэтгэлтэй хандаач. Яамны зүгээс холбогдох төрийн байгууллагуудад уламжилж өгье. Та нар шаардлагынхаа нэг хувийг надад гардуулж өг, би цаг алдахгүй хариу эргэж өгнө мэдэгдэнэ" гэлээ. 

Б.Баасандорж:Хууль зүй дотоод хэргийн яам эрүүгийн хууль хянан шийдэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.