| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх:Байгаль дэлхийгээ хамгаалсан хүмүүст Алтангадас одон өгдөг болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийн нээлтийг өнөөдөр хийж, шинэ зарлиг гаргаснаа танилцуулсан юм. Тэрбээр уг арга хэмжээний нээлтэд "Би аль нэг намаас сонгогдсон төрийн тэргүүн биш. Монголын ард түмэн намайг сонгосон. Миний ажил шинэ нисэхийн хажууд байгуулагдсан мод тарих хөдөлгөөнөөс эхэлж байна. Монголчуудын эхлүүлсэн энэ үйлийг бүгд дэмжихийг хүсэж байна. 

Ногоон Монгол болгож, эх орноо аварч үр хүүхдээ аврахын төлөө хичээе. Найман наснаас 80 насныхан байгаль хамгаалагч болж төлөвшинө. Байгаль дэлхийгээ хамгаалсан хүмүүст Алтангадас одон өгдөг болгоно. Шинэ шагналын нэршил ч гэж гаргана. Мөн халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Иргэд халамж аваад байлгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байна. 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Хүүхэд хөгшид нарлах газартай болно" гэв. 

Мөн халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Иргэд халамж аваад байлгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.