| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч байгаль орчноо хамгаалах экологийн боловсролыг бүх шатны боловсролын хөтөлбөрт оруулах зарлиг гаргажээ

Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулж мэдээлэл өглөө. 

Ерөнхийлөгчийн зарлиг:

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх цогц хөтөлбөр гарган ажиллахыг чиглэлээ болгох.

-Жил бүр ДНБ-ий нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллах.

-Ойн салбарын бодлого үйл ажиллагааг зохицуулах Ойн агентлагийг сэргээн байгуулах. Улсын төсвийн дагалдах хуулиар тус агентлагийг сэргээн байгуулах санхүүжилтийг тусгах.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн ААН-үүдийг байгуулж, санхүүгийн зохистой механизмыг бүрдүүлэх. Монгол Улсын хэмжээнд үрсэлгээ, мод үржүүлгийн ААН-үүд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг сонгодог утгаар нь ойн аж ахуй нэгж болгон дэмжлэг үзүүлэх.

-Мод тарих ажлыг иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй уяж, татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлэх.

-“Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд мод тарих ажлыг уялдуулан зохион байгуулах.

-Иргэн, ААН-үүдийг тарьсан модоор ойн сан бүрдүүлж, нэгдсэн санд бүртгэж авах, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, бодит дэмжлэг үзүүлэх.

-Жуулчидд мод тарих санаачлагыг дэмжих.

-Дүүрэг, сум болгонд ногоон байгууламж байгуулж, мод тарих соёлыг сурталчлан түгээх.

-Шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх, ялангуяа гадаргуун усыг говийн бүс нутаг руу шилжүүлэх, цөөрөм байгуулах, усалгааны орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх.

-Мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулан бие даасан салбар чиглэл болгон ашиглах.

-Байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагын онцлогт тохирсон хэлбэрээр соён гэгээрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийг зарлиг болголоо. 

Зарлигийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газраас жил бүр улсын төсөвт тодорхой хөрөнгө мөнгийг тусгах чиглэл өгсөн зарлигийг хүргүүлсэн байна. 

 

Ерөнхийлөгч байгаль орчноо хамгаалах экологийн боловсролыг бүх шатны боловсролын хөтөлбөрт оруулах зарлиг гаргажээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.