| | USD/MNT 0₮

ХҮН-ынхан:Нийслэлчүүд хүйтний улиралд нүүрсний хомсдолд орчихлоо

ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Намын дарга Т.Доржханд эрх баригч намынханд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлчүүд нүүрсний хомсдолд орлоо. Сүүлийн үед хүйтэрч айлууд гал алдах хэмжээнд хүрлээ. Хэдхэн хоногийн өмнө шатахууны хомсдолд орсон. Одоо түлшээрээ хомсдлоо. Тиймээс энэ асуудалд эрх баригч нар анхаарч ажиллах хэрэгтэй байна" гэлээ. 

Нөхөн сонгуульд нэр дэвшигч Б.Найдлаа "Хороололд нөхцөл байдал хүнд байна. Нялх хүүхэдтэй эх түлшгүй хэцүүдэж байна. Хонон өнжин дугаарлаад түлшээ авч чадахгүй байна. Хөгшчүүл гал алдахад хүрлээ. Төр өөрөө түлшийг нь хийнэ гэж карт гаргаад картаар шахдаг болсон. Гэвч одоо түлшээ үйлдвэрлэж бэлтгэхгүй, нийлүүлэлтээ тооцоогүй байгаад иргэд бухимдаж байна. Иргэд хэдэн удаа картаар түлш авахаа дарга нараас яахаараа асуудаг юм. Хэдэн уут түлш авахаа иргэд өөрсдөө мэддэг баймаар байна. Богино хугацаанд нүүрсээ нийлүүлэхгүй бол байдал хэцүүдлээ. Ядаж нийлүүлэлтийг нь чөлөөтэй болгохыг шаардаж байна" гэлээ. 

Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг манай намаас мэдэгдэж байгаа шүү. Сонгуулийн үе таарсан ч үл хамаараад шаардлага тавьсаар байх болно гэв. 

Нөхөн сонгуульд нэр дэвшигч Б.Найдлаа "Хороололд нөхцөл байдал хүнд байна. Нялх хүүхэдтэй эх түлшгүй хэцүүдэж байна. Хонон өнжин дугаарлаад түлшээ авч чадахгүй байна. Хөгшчүүл гал алдахад хүрлээ. Төр өөрөө түлшийг нь хийнэ гэж авчихаад карт гаргаад картаар шахдаг болсон. Гэвч одоо түлшээ үйлдвэрлэж бэлтгэхгүй, нийлүүлэлтээ тооцоогүй байгаад иргэд бухимдаж байна. Иргэд хэдэн удаа картаар түлш авахаа дарга нараас яахаараа асуудаг юм.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.