| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Иргэдийн жагсаал хийх эрхийг хүндэтгэнэ, гэхдээ ковидоор битгий улс төр хийгээрэй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-аас зохион байгуулж байгаа жагсаалын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол Улс ардчилсан улс, олонх нь засгийнхаа эрхийг барьж цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Үндсэн хуульд зааснаар иргэд тайван замаар жагсах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй.  Улс төрийн эрхүүдийн нэг жагсах цуглах. Өмнөх Засгийн хуралдаан дээр ч иргэдийн жагсах цуглаанд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой. Шүүмжилж байгаа асуудлыг нь хүлээж авч Засгийн газар ажилдаа тусгаж авах ёстой. 

Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Улстөр буюу сонгууль явагдах гэж байна. Сонгуультай холбоотой улстөржилт нэмэгддэг. Гэхдээ миний хувьд ковидыг битгий улстөржүүлээчээ, вакциныг битгий улстөржүүлээч. Сэргэж ядаж байгаа эдийн засагтаа хор хөнөөл болох зүйлээр битгий улстөржүүлээчээ. Бусад нь сонин зүйл биш. Ийм эмзэг бодлогогүй асуудлаас болж вакцин тасалдаж байсан. Тиймээс бид болгоомжтой хандах хэрэгтэй. Хамгийн гол нь жагсаалаа тайван замаар халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барихыг анхааруулж уриалмаар байна" гэв.

Л.Оюун-Эрдэнэ:Иргэдийн жагсаал хийх эрхийг хүндэтгэнэ, гэхдээ ковидоор битгий улс төр хийгээрэй
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.