| | USD/MNT 0₮

Жагсаал хийхийн тулд гишүүдээс мөнгө гуйсан Б.Пүрэвдоржийн мессэж үнэн байжээ

АН-аас “Одоо боллоо” цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү цуглааныг иргэд дэмжиж, мөн Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар дэмжиж оролцож буйгаа ч илэрхийлсэн юм.
Харин Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, Ард түмний штабын тэргүүн Б.Жагар цуглааны өмнө Сүхбаатарын талбайд ирж "УИХ-ын нөхөн сонгууль угтсан улс төрийн үйл ажиллагаа. АН нөхөн сонгуулийн өмнө, УИХ-ын чуулганы нээлтийн үед улс төржих бус бүх цаг үед сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг байх ёстой. Хэрвээ та нар мөнгө аваагүй л юм бол маргааш дахиад талбай дээр хүрээд ир, банкны зээлийн хүү, шатахууны үнийн өсөлтийн эсрэг хамтдаа тэмцэе" гэв.
Цуглааны өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн "Сайн байцгаана уу? Нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өгөхийг гишүүдээс хүсч байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байна" гэсэн чат нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн билээ.
Тэгвэл уг чат бодит үнэн болохыг өөрөө ч нотолж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар цуглааны үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хүлээн зөвшөөрчээ.
 
Жагсаал хийхийн тулд гишүүдээс хандив гуйсан Б.Пүрэвдоржийн мессэж үнэн байжээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.