| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Өнөөдөр арчаагүй засагтай байгаадаа ахмадуудаас хүлцэл өчье

Өнөөдөр Сүхбаатарын талбайд "Одоо боллоо" жагсаалыг АН-аас зохион байгуулж, Засгийн газрыг огцруулахыг шаардлаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Манай улс нас баралтаараа дэлхийд тэргүүлжээ. Гэтэл "Цахим үндэстэн" шоу хийж байна. Арчаагүй засагтай байгаадаа өнөөдөр ахмадуудаасаа хүлцэл өчиж байна. Эрх баригчид засаг бариад зургаан жил болж байна. Өөрсдөө арчаатай байсан бол ард түмэн ийм байдалд хүрэхгүй байсан.

Хэдхэн хоногийн өмнө шатахуун хомсдож тасарлаа. Энэ төр, засагт амралт гэж байх ёсгүй. Энэ Засгийн газар шиг эрх мэдэлтэй Засгийн газар Монгол Улсын түүхэнд байгаагүй. Өнөөдрийн жагсаал бол анхааруулсан жагсаал. Цаашдаа бид Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж, УИХ-ыг тараана. Бид энэ ковидыг зогстол 2024 он хүртэл ямар ч халамжийг зогсоож болохгүй. Цаашдаа дарангуйлал үүсгээд явбал хэцүү нөхцөл байдал үүснэ. Бид нар үгээ хэлж тэмцэх хэрэгтэй. Дээр нь Үндсэн хуулинд заасан эрхээ хангуулах ёстой. Ковидын хуулиар иргэдийн болон сөрөг хүчин бидний үг хэлэх эрхийг хааж боож ирсэн. Тиймээс бид тэмцэж эвлэлдэн нэгдэж, эрхээ хэрэгжүүлье. Хэлж хэрэгжүүлэхгүй бол энэ Засгийн газар гаарна" гэлээ. 

Манай улс нас баралтаараа дэлхийд тэргүүлжээ. Гэтэл "Цахим үндэстэн" шоу хийж байна. Арчаагүй засагтай байгаадаа өнөөдөр ахмадуудаасаа хүлцэл өчиж байна. Эрх баригчид засаг бариад зургаан жил болж байна. Өөрсдөө арчаатай байсан бол ард түмэн ийм байдалд хүрэхгүй байсан.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.