| | USD/MNT 0₮

Г.Занданшатар:Шатахууны хомсдолд салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нараас хариуцлага нэхнэ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Намрын чуулганыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв. Тэрбээр цар тахлын үеийн нөхцөл байдлаас гадна эдийн засгийн талаар болон хариуцлага алдсан сайд дарга нарыг шахаж ажиллана, хариуцлага нэхнэ гэдгээ хэлэв.

Тодруулбал, тэрбээр "Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Тиймээс Засгийн газар тууштай, тогтвортой ажиллах шаардлагатай.

Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл. Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд бухимдал нэлээд үүсгэлээ. Үүнд хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ажил хариуцсан хүмүүс ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.

Дээрх алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл, хүндрэл байгаа шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулах шаардлагатай. Дөнгөж сэргэж буй эдийн засагт дусал залгаж, улмаар сүүлийн 30 жилийн гажиг тогтолцоог засахын тулд бодлогын реформ хэрэгжүүлнэ. Ингэхдээ өнгөц өөрчлөлт бус, өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих шинэчлэлийг хийнэ. Үүний тулд уул уурхайн салбарт хамааралтай эдийн засгийн бүтэц шинэчлэлт хийх замаар дотоодын үйлдвэрлэлийг сэргээж ажлын байр бий болгон ядуурлыг бууруулна" гэлээ. 

Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл. Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд бухимдал нэлээд үүсгэлээ. Үүнд хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ажил хариуцсан хүмүүс ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.