| | USD/MNT 0₮

УИХ-ын намрын ээлжит чуулган 10.00 цагт нээлтээ хийнэ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр буюу Баасан гарагийн 10.00 цагт нээлтээ хийнэ.

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан бөгөөд нийт 72 хуулийн төслийг энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тусгасан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар долоо хоног бүрийн Даваа гарагт Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг хуралдах бол Мягмар, Лхагва гарагт Байнгын, дэд, түр хороодын хуралдаан болно. Харин Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болохоор зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг. 

Энэ дагуу Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр буюу Баасан гарагийн 10.00 цагт нээлтээ хийнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.