| | USD/MNT 0₮
Арчилсан намынхан маргааш төв талбайд жагсаал хийхээр болсон билээ. Энэ талаараа өнөөдөр тэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Манай улс өнгөрсөн хугацаанд Covid-19-тэй тэмцэхэд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Дэлхийн улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийхээ 17 хувийг халдвартай тэмцэхэд зарцуулж байхад Монгол Улс ДНБ-ийхээ 60 хувийг зарцуулсан. Илүү их мөнгө зарцуулсан атлаа Монгол Улс Covid-19-ийн тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Тиймээс 20 их наяд төгрөгийг ямар ч үр дүнгүй ашигласныг өнөөгийн нөхцөл байдал бидэнд харууллаа. Энэ их хөрөнгө ямар ч хяналтгүй зарцуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийг хаалттай байлгаж байгаад ямар их хөрөнгө завшсан нь харагдаж байна.
Ихэнх хөрөнгийг 2020, 2021 оны сонгуульд зарцуулсан. Үүнээс харахад халдварын эсрэг зарцуулсан хөрөнгө, мөнгө бүгдээрээ буруу замаар орсон. Ковидын хууль нэрийдлээр дарангуйллын систем бий болгож байна. Тиймээс тус хуулийг цуцлахыг шаардаж байна.
Тиймээс маргааш буюу аравдугаар сарын 1-ний өдөр болох жагсаалд ард иргэд, бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес, үйлчилгээний салбарынхан ирж, дуу хоолойгоо хүргээрэй. Бид бүхэн жагсаалд ирсэн иргэдийн үзэл бодлыг чөлөөтэй, тайван замаар зохион байгуулах боломжоор хангаж ажиллана. Жагсаалыг үймүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх яриа сонсогдож байна. Ийм зүйлийг цагдаагийн байгууллагаас зохицуулж ажиллана гэж итгэж байна. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой" гэв.
Б.Пүрэвдорж: Эмх замбараагүй байдал үүсгэхгүй, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ