| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:2022 оны эхний хагас жилд хүүхдийн 100 мянган төгрөгийг сонголттойгоор олгоно

Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Иргэдийн хүлээлттэй байдаг сэдэв бол яах аргагүй хүүхдийн мөнгө. Энэ цаашаа яаж үргэлжлэх бэ гэвэл ирээдүйн өв сангаар баталгаажсан хүүхдийн мөнгийг халамажаас хуримтлал руу үе шаттайгаар шилжүүлэх бодлогыг эхлүүлнэ. 2022 оны нэгдүгээр сараас 7 сар хүртэлх эхний хагас жилдээ 100 мянган төгрөгийг сонголттойгоор авч болно. Та хүсвэл 100 мянгаар нь авах эсвэл тодорхой хувийг хуримтлал руу шилжүүлэх боломжтой. Харин сүүлийн хагас жилдээ бол 50-иас доошгүй мөнгө нь хадгаламжинд хуримтлагдаад явна. Хадгаламжаас хуримтлал руу шилжиж боломжийг олгоно. Хүүхдийн мөнгө цар тахлын үед түүхэн үүргээ гүйцэтгэж, өрхийн орлогыг дэмжиж, бодит эдийн засгийг дэмжсэн гэж үзэж байгаа. Цаашид оновчтой нөхцөл байдал руу оруулах ёстой" гэв. 

2022 оны нэгдүгээр сараас 7 сар хүртэлх эхний хагас жилдээ 100 мянган төгрөгийг сонголттойгоор авч болно. Та хүсвэл 100 мянгаар нь авах эсвэл тодорхой хувийг хуримтлал руу шилжүүлэх боломжтой. Харин сүүлийн хагас жилдээ бол 50-иас доошгүй мөнгө нь хадгаламжинд хуримтлагдаад явна. Хадгаламжаас хуримтлал руу шилжиж боломжийг олгоно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.