| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Ирэх сараас газар өмчлөгч нь эзэмшил газрынхаа гэрээ, гэрчилгээг цахимаар QR кодтой хэвлэж авах боломжтой болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн үйл ажиллагааг хэрхэн цахимжуулах, бүтцийг хэрхэн зохион байгуулах, шат дамжлагыг хэрхэн бууруулах, орон тоог хэрхэн хэмнэх, төрөөс олгодог зөвшөөрөл, лицензүүдийн тогтолцоог хэрхэн бууруулах цогц ажлыг хийж байна. Энэ хүрээнд аравдугаар сарын 1-нээс сум дүүрэг, аймаг, нийслэлийн газрын албанд заавал очиж дугаарлахгүйгээр газар өмчлөгч нь өөрийн эзэмшил газрынхаа гэрээ, гэрчилгээг шууд цахимд хандаж, QR кодтой хэвлэж авах боломжтой. Хэрвээ хүсвэл тухайн байгууллагад хандаж, үнэт цаасан дээр хэвлэж болно. Шууд цахимаар хэвлэж авсан QR кодтой гэрчилгээг үнэт цаасаар хэвлэсэн адил хүчинтэй байхаар зохицуулалт гарсан. Egazar.gov.mn сайтад хандах боломжтой. Цаашдаа газар олголтыг гурван үндсэн чиглэлээр олгохоор холбогдох хууль тогтоомжид ажиллаж байна.

Иргэнд олгодог 07 га газрыг үнэгүй олгох, түүнтэй холбоотой төлөвлөлт жилийн өмнө хийгдэж, тухайн жилд үнэгүй олгогдох газрын байршил цахимд нээлттэй болж, иргэд харж байгаад хүсэлтээ гаргадаг тогтолцоонд шилжих, газрыг 07 га газраас бусдыг дуудлага худалдаа болон цахимаар дуудлага худалдаагаар борлуулна. Мөн газрын байршлыш Egazar.gov.mn сайтад байршуулна. Төр өөрийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой газрыг өөртөө олгож болно" гэв. 

Х.Нямбаатар: Ирэх сараас газар өмчлөгч нь эзэмшил газрынхаа гэрээ, гэрчилгээг цахимд хандаж, QR кодтой хэвлэж авах боломжтой болно.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.