| | USD/MNT 0₮

Эхнэрээ зодож амийг нь хохироосон этгээдэд 16 жилийн хорих ял оноожээ

Хэнтий аймагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож алсан, дагавар охиноо хүчиндэхийг завдсан, зодсон, харгис хэрцгий харьцан догшин авирлаж, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, өнгөрсөн 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож алсан, дагавар охиноо хүчиндэхийг завдсан этгээд Б-д 16 жилийн хорих ял оноожээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан өнгөрсөн 10 сарын 31-ний өдөр хуралдаж уг хэргийн холбогдогчид 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялыг  хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ хэрэг өмнө нь 2 удаа хэрэгсэхгүй болж, шүүгдэгч талийгаачид хөнгөн гэмтэл учруулсан гэсэн шалтгаанаар 450,000 торгуулах хариуцлага хүлээж байсан байна. Гэвч дагавар охин нь хэргийг дахин шалгуулах хүсэлтийг гаргаж өгснөөр ийнхүү дахин шалгаж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Хэнтий аймагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож алсан, дагавар охиноо хүчиндэхийг завдсан, зодсон, харгис хэрцгий харьцан догшин авирлаж, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.