| | USD/MNT 0₮

Засгийн хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал болон 2022 оны төсөв, авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Мөн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлын талаар, мөн коронавирусийн халдварын талаар мэдээлэл сонсох юм.

Дээрх хуулиудын төслийг энэ оны тавдугаар сараас төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ба уг хуулиудын төсөл нь одоо мөрдөгдөж буй эв санааны нэгдлээс хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурлаж, нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх, мөн санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх зарчимд тулгуурласан гэж салбарын яамнаас нь мэдээлж байсан. 

 

Засгийн хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.