| | USD/MNT 0₮

СОГТУУ ЖОЛООЧ ТҮРГЭНИЙ МАШИНТАЙ МӨРГӨЛДӨЖ ОСОЛ ГАРГАЖЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Яаралтай түргэний тусламжийн машинтай мөргөлдсөн ноцтой осол гаргажээ.

Тодруулбал, өчигдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороонд “Анар” дэлгүүрийн урд замд "Honda Fit" маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа дуудлагаар явж байсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн "Hyundai Starex" автомашинтай мөргөлдсөн байна.

Үүнээс болж нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлдэг түргэн тусламжийн автомашин эвдэрч, үйлчилгээнд гарч чадахааргүй болсон байна.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Яаралтай түргэний тусламжийн машинтай мөргөлдсөн ноцтой осол гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.