| | USD/MNT 0₮

"Эрдэнэс тавантолгой" ХК эх оронч санаачилга гаргаж, нэг тэрбум мод тарих хөдөлгөөнд нэгдэнэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна" хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татаж буй. 

Тэгвэл энэхүү мод тарих үндэсний хөдөлгөөнийг иргэд, аж ахуйн нэгжүүд болон компаниуд дэмжиж оролцохоо мэдэгджээ. Тодруулбал "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компани эх оронч санаачилга гаргажээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "ЭТТ ХК тонн нүүрс тутамд 1 мод тарих зорилтыг ”А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгасан. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөр 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод таригдаж, ногоон зурвас бүхий газрууд бий болж, цөлжилтийг багасгах зорилт биелэгдэнэ.

Хэрлэн-Тоонот төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Дорноговь аймгийн Цагаанцавын орд, Өмнөговь аймгийн Загийн усны хоолойн ордын төслүүдтэй холбож, нөхөн тэжээгдэх боломжтойгоор, үе шаттай хэрэгжүүлэхээр эхлүүлсэн. Хөрсийг нөхөн сэргээх хөтөлбөрийн дагуу уурхайн хаалтын төлөвлөгөөний хүрээнд унаган төрхөнд оруулах ажил хийнэ. Заавал хэрэгжүүлэх үүрэгтэй ажил" гэж жиргэжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "ЭТТ ХК тонн нүүрс тутамд 1 мод тарих зорилтыг ”А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгасан. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөр 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод таригдаж, ногоон зурвас бүхий газрууд бий болж, цөлжилтийг багасгах зорилт биелэгдэнэ".
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.