| | USD/MNT 0₮

УОК:Хоол, үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргалаа

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж, яг одоо мэдээлэл хийж байна. Халдварын тархалт огцом нэмэгдэж, хүндрэл нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа учраас цаашид битүү орчинд амны хаалттай үйлчлүүлдэг хоол үйлчилгээний газрыг ирэх арваннэгдүгээр сарын 01 хүртэл 22 цагаас хойш хязгаарлаж, ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргасныг танилцуулав. 

Мөн түүнчлэн гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлахгүй, нисэх буудал дээр шинжилгээ авч, шууд гэрт нь тусгаарлахаар болсон байна. 

Шадар сайд С.Амарсайхан "Намрын чуулганаар хэд хэдэн асуудлыг хэлэлцүүлэх, мөн цаг үеийн нөхцөл байдлын талаарх хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. 

Коронавирус цаашдаа ч мутацлагдсан байдалд орж, дэлхий даяар үргэлжилнэ гэсэн эрдэмтэн судлаачдын дүгнэлт гарсан. Тиймээс нөхцөл байдалтай зохицож ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлнэ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж хүндрэлээс сэргийлэх ёстой.  Эрүүл мэндийн салбарын хууль журамд өөрчлөлт хийхийг намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Алтанбулаг боомтоор орж ирэх ачаа тээврийг сайжруулж, оролт гаралтыг нэмэгдүүлэхээр болсон" гэв. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн нөхцөл байдлын авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр "Нөхцөл байдал хүнд байна. Эрүүл мэндийн салбар хэцүүдлээ. Эмнэлгүүдийн орны ачаалал хэтэрсэн. Нийслэлийн хэмжээнд нийт орны 50.3 хувийг халдварын тусламж үйлчилгээнд үзүүлж байна. Үүнээс цааш ор дэлгэх боломжгүй. Яагаад гэвэл үндсэн үйлчилгээ тусламж алдагдана. Цаашид буудалд тусгаарлах байранд ор дэлгэж болох ч хүний нөөц хомсдолтой байна. Бид дээд хэмжээндээ хүртэл ажилласан. Иргэд л дэглэмээ маш сайн барих хэрэгтэй" гэв. 

 

 

 

УОК:Хоол, үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргалаа
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.