| | USD/MNT 0₮

ДУГУЙТАЙ ЧИХЭР ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрладаг “Дэмч өргөө” ХХК-ийн хүнсний дэлгүүрт “MTR групп” ХХК-иас нийлүүлсэн гэх дугуйтай чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байгаа нь илэрчээ.

Хятад хэл дээр бичигдсэн мэдээллийг хөрвүүлэхэд уг чихрийн орц найрлаганд аюултай болон онц аюултай ангилалд хамаарах E102, E110 нэрийн хүнсний нэмэлтүүд орсон байна гэжээ.

Иймээс худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд доорхи нэрийн чихрийг худалдан авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрладаг “Дэмч өргөө” ХХК-ийн хүнсний дэлгүүрт “MTR групп” ХХК-иас нийлүүлсэн гэх дугуйтай чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байгаа нь илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.