| | USD/MNT 0₮

Хоногт халдвараар нас барах хүний тоо нэмэгдэж, өнгөрсөн шөнө 18 хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 2262 тохиолдол батлагдаж, 18 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.  Нас барсан иргэд 41-80 насны байсан бөгөөд 17 нь архаг суурь өвчтэй, ковид хавсарсан байжээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусээс шалтгаалсан нас баралт 1116 болж байна. Нас баралтын тоо сүүлийн нэг сарын хугацаанд буурахгүй байгаа бөгөөд хоногт 10-аас дээш хүн нас барж байсан бол өнгөрсөн шөнө хамгийн олон хүн нас баржээ. 

Өнөөдрийн байдлаар биеийн байдал хүнд 2138 хүн байгаа бол маш хүнд 394 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. 

 

Нас барсан иргэд 41-80 насны байсан бөгөөд 17 нь архаг суурь өвчтэй, ковид хавсарсан байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.