| | USD/MNT 0₮

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг огцруулахаар ИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулжээ

Баян-Өлгий аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид нь гарын үсэг цуглуулж, аймгийнхаа Засаг дарга Д.Бауыржаныг огцруулахаар болжээ. Тодруулбал, Засаг даргаа хариуцлагагүй ажиллаж байгаа талаар тэд шаардлага бичигтээ дурдсан байна.

Тухайлбал, аймаг орон нутгийн улс төр нийгэм эдийн засгийн байдал иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл улам доройтон зарим иргэд өдрөөс өдөрт хүндэрч, өрхийн амьжиргааны түвшин доройтож өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүй хүрч, олон нийт өвчин зовлонд баригдаж ядууралд өртөж байна. Гэтэл аймгийн Засаг дарга нь энэхүү нөхцөл байдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр хангалтгүй байгаад зогсохгүй, дээр нь явуургүй улстөржилт болон хууль зөрчсөн үйлдэл нь хэрээс хэтэрсэн тул нэр бүхий төлөөлөгчдийн зүгээс таван албан шаардлага тавьж, огцруулах болсноо мэдэгджээ. 

Засаг дарга Д.Бауыржан нь өөрийн ойрын зарим ИТХ-ын төлөөлөгч эрх мэдэлтэй дарга нар нь үнэлгээний хороог өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр бүрдүүлэн өөртөө давуу байдал олгож хууль бусаар тендер авах явдлыг төлөөлөгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгджээ. Цаашид иймэрхүү хууль бус үйлдэлтэй тэмцэнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна. 

Засаг дарга нь Төрийн албаны хууль зөрчиж ЗДТГ-ын дарга, Боловсролын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Хөгжимт драмын театрын газрын дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга гэх мэт хэд хэдэн удирдах албан тушаалтнуудыг томилсон шийдвэрээ хүчингүй болгож, ажлаас нь чөлөөлөхийг шаарджээ.

Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга нарт хариуцлага тооцохыг шаарджээ. Цар тахлын үед иргэд бизнес эрхлэгчдэд төрийн зүгээс ирж буй дарамт шахалтыг багасгах, эдийн засгийг сэргээх тухай бодлого боловсруулан танилцахыг шаардсан байна. Нийт долоон шаардлага тавьсан бөгөөд шаардлагын хариуг нэн даруй яаралтай өгөхгүй бол Засаг захиргааны нэгжийн тухай хуульд зааснаар Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, албан тушаалаас нь огцруулна гэжээ. Одоогоор 14 төлөөлөгч нэгдэж гарын үсэг зурсан байгаа ажээ. 

Тухайлбал, аймаг орон нутгийн улс төр нийгэм эдийн засгийн байдал иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл улам доройтон зарим иргэд өдрөөс өдөрт хүндэрч, өрхийн амьжиргааны түвшин доройтож өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүй хүрч, олон нийт өвчин зовлонд баригдаж ядууралд өртөж байна. Гэтэл аймгийн Засаг дарга нь энэхүү нөхцөл байдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр хангалтгүй байгаад зогсохгүй, дээр нь явуургүй улстөржилт болон хууль зөрчсөн үйлдэл нь хэрээс хэтэрсэн тул нэр бүхий төлөөлөгчдийн зүгээс таван албан шаардлага тавьж, огцруулах болсноо мэдэгджээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.