| | USD/MNT 0₮

Э.Цэндбаатар О.Тулга хоёрын халз тулааныг шууд дамжуулна

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан. Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.

Үүний дагуу Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Харин сорил тоглолт ирэх аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан бөгөөд тэдний тоглолтыг NTV телевизээр шууд дамжуулахаар болжээ. 

 

Э.Цэндбаатар О.Тулга хоёрын халз тулааныг NTV телевизээр шууд дамжуулна.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.