| | USD/MNT 0₮

Б.Буянтогтох:28 хоногийн хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт буурна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр баар цэнгээний газрын ажиллах цагийг хязгаарлах саналыг холбогдох газруудад хүргэсээр байгаа талаар хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн билээ.

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох "ЭМЯ байнга л хөл хорио тогтоох санал гаргаж байгаа. Яагаад гэвэл Алтан гурвалжин бүтэн байж л цогц үр дүнд хүрнэ. Цар тахал ганц эрүүл мэндийн байгууллагын бус, бүх нийтийн асуудал. Дамжих замыг таслан сэргийлэхэд иргэд ч чухал нөлөөтэй. Та үнэхээр ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол өөртөө, эргэн тойрны хүмүүстээ халдвар хамгааллын дэглэм мөрдөх шаардлага тавих хэрэгтэй. Яг бодит нөхцөл байдлыг харвал хамгийн багадаа 28 хоног хөл хорио тогтоовол халдварын тархалт буурна. Гэхдээ маш хатуу хөл хорио байж л үр дүнд хүрнэ" гэв. 

Б.Буянтогтох:28 хоногийн хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт буурна
Нийгэм

Сэтгэгдэл (74)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.